Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДСЦТС ХК үерийн аюулын үед өргөн бүрэлдэхүүнтэйгээр шуурхай ажилласанд талархал илэрхийллээ

2018-04-02

Дархан-Уул аймгийн Удирдах ажилтны зөвлөгөөн /2018.03.30/ боллоо. Зөвлөгөөнд Шинээр батлагдсан хууль тогтоомж, 2018-2019 оны өвөлжилтийн байдал, агаарын бохирдол, чанарын үнэлгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааны тайлан, Цахилгаан эрчим хүчний үнэ тарифын талаар холбогдох агентлаг хэлтсүүд мэдээлэл өгсөн юм. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК зөвлөгөөний үеэр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн онд л гэхэд ДСЦТС ХК Нийгмийн зардалдаа 500 гаруй сая төгрөгийг зарцуулсны 7,2 сая төгрөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, спортын баг тамирчдыг дэмжих зэрэг хандив тусламжийн үйл ажиллагаанд зарцуулагдсан тухай мэдээллийг онцолсон юм. Мэдээлэлтэй холбогдуулж асуулт саналаа зөвлөгөөнд оролцогчдын зүгээс тавьсан. Тухайлбал хязгаарлалтын бүс хамгаалалтын зурваст байгаа айл өрхийн бүртгэл судалгааг өгөх, цаашлаад зурвасаас гарсан айл өхүүдийг цахилгаанаар хангахгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа талаар Дархан сумын ЗДТГ-аас мэдээллээ.Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудад сэтгэл гарган оролцож байгаад ДСЦТС ХК-д талархал илэрхийлээд саяханы жишээг хэлэхэд Дархан сумын 15-р багт тохиолдсон үерийн аюулын үед шуурхай хуралдан бригад гаргаж цахилгаангүй 100 гаруй айл өрхийг 24 цагийн дотор эрчим хүчээр хангасанд талархал илэрхийлсэн юм. 
Үүний дараагаар аймгийн удирдлагууд дараах үүрэг чиглэл өглөө. 2018 онд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлуудыг явуулах, СӨХ-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хотын хог цэвэрлэгээг эрчимжүүлэх, ногоон байгууламжийн усалгааг оройн цагаар хийх, Шилэн эмнэлэг төслийн төслийг ард иргэдэд илүү таниулах, аймгийн Засаг даргын нэрэмжит ахмадын болон залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болно үүнд оролцоо хангах зэрэг үүрэг чиглэлүүдийг өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%