Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“АХМАД ЖИЛ - 2018” СПОРТЫН V ДУГААР НААДАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2018-04-03

      2018 оныг Дархан-Уул аймгийн хэмжээнд Ахмадыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад жил - 2018” спортын V дугаар наадмыг 2018 оны 04 дүгээр сарын 6-11-ний өдрүүдэд зохион явуулж байгаа бөгөөд өнөөдөр /2018.04.03/ тус наадмын нээлтийн үйл ажиллагаа боллоо. 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Энхтайван  нар оролцсон юм. Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат спортын V их наадмыг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү спортын наадмын гол зорилго нь Монгол улсын Биеийн тамир спортын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны 269 дүгээр тогтоол, аймгийн аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэхээр 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд биеийн тамир, спортод ахмад үеийн оролцоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, өсвөр үе, залуу хойч үедээ ахмад тамирчдын ур чадвар, туршлагыг сурталчлан таниулах явдал юм” хэмээн онцлов.
Энэ жилийн арга хэмжээнд нийтдээ 18 баг 3 сумын 500 гаруй ахмад тамирчид софт волейбол, ширээний теннис, даам, шатар, нийтийн бүжиг, хийн дасгал гэсэн спортын 6-н төрлөөр  90 багц медалийн төлөө өрсөлдөж байна. 
Тамирчдын 10 гаруй хувь нь спортын зэрэг цолтой, Олон улсын хэмжээний мастерууд,  баг, сумын шилдэг баг тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг илүү сонирхолтой, өрсөлдөөнтэй болгож байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%