Дархан-Уул
аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан
“Спортлог Дарханчууд” дэд хөтөлбөрийг
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар батлан хэрэгжүүлж ажиллаж байгаа билээ. Дэд хөтөлбөрийн хүрээнд
Нийгмийн ардчилал монголын Оюутны холбоотой хамтран өнгөрсөн 7 хоногийн
амралтын өдрүүдэд Дархан сумын 1,2,3 дугаар багийн иргэдийн дунд спортын 4-н
төрлийн тэмцээнийг зохион явуулж аваргуудаа шалгаруулсан билээ. Харин энэ 7
хоногийн амралтын өдрүүдэд 4, 5,
Өргөө багуудын иргэдийн дунд спортын 4-н төрлийн тэмцээн явагдана. Цаашид бүх
багуудын дунд тус тэмцээнийг явуулж аваргуудаа шалгаруулах юм байна. Энэхүү дэд
хөтөлбөрийн талаарх мэдээллийг өнөөдөр /2018.04.11/ холбогдох удирдлагууд
хэвлэл мэдээллийнхэнд өглөө.