Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХАМТРАН АЖИЛЛАХ 3-Н ТАЛТ ГЭРЭЭНД ТАЛУУД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2018-04-12

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд өнөөдөр /2018.04.12/ аймгийн Захирагчийн алба, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар, Ургамал газар тариалангийн хүрээлэнтэй хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Аймгийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ногоон байгууламж, эзэмшүүлсэн зам талбай, эд хөрөнгийг арчлан хамгаалж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллахад энэхүү гэрээний гол зорилго оршиж байгаа юм байна. Ингэснээр аймгийн 2018-2020 он хүртэлх ногоон байгууламжийн батлагдсан төлөвлөлтийн арга хэмжээний төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаар өөрсдийнх нь эзэмшил ашиглалтад байгаа болон 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийлгэх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцуулах ажлыг явуулах юм байна. Аймгийн Захирагчийн алба нь хяналт тавьж холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож мэдээллээр хангах ажлыг явуулах бол Нийтийн аж ахуй үйлчилгээний газар нь иргэд, аж ахуй нэгж байгууллагыг татан оролцуулах, ногоон байгууламжийн талбайг цэвэрлэх, арчилгаа ургалтад хяналт тавих юм байна. Харин Ургамал газар тариалангийн хүрээлэн нь ногоон байгууламжийн ургалт, арчилгаа, хамгаалалтад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мод бутыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх, “Шарилжгүй Дархан” аймгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулалтын машин техникээр дэмжлэг үзүүлэх, хотын ногоон байгууламжид тариалах мод бутны төрөл зүйл сонгох, олон жилийн төлөвлөлтийг хийх, ажилтнуудад сургалт явуулах эрх үүргийг эдлэх юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%