Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Европын сэргээн босголт хөгжлийн банкны суурин төлөөлөгч Дарханд ажиллав

2018-04-13

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат өнөөдөр /2018.04.12/ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Ирина Кравченкотой уулзлаа. Уулзалтаар тус банкнаас хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын зээл, зөвлөх үйлчилгээ, техник туслалцааны талаар ярилцаж мэдээлэл солилцсон юм. 1991 онд байгуулагдсан уг банк Монгол Улсад 2006 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд гол төлөв хувийн хэвшлийн газруудтай хамтран ажилласаар иржээ. Сүүлийн жилүүдэд Монгол улсын Сангийн яамаар дамжуулан Монгол Улсын Засгийн газартай дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллах болсон тухай хатагтай Кравченко онцолж байлаа. Аймгийн Засаг дарга С.Насанбат төр, хувийн хэвшлийн аль ч салбарт тус банктай хамтран ажиллах бүрэн боломжтой бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх аливаа хөтөлбөр, төслийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Өнөөдрийн байдлаар 96 төсөлд 1,5 тэрбум еврогийн зээл олгосон бөгөөд арилжааны банкуудаар дамжуулан материал хүлээн авч санхүүжилтийг олгодог байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%