Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.04.16/ боллоо. Тус хурлаар “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2 дугаар улирлын төлөвлөгөөний төсөл”, “Балансаас балансад хөрөнгө шилжүүлэх тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх тухай”, “Үндсэн хөрөнгө актлах тухай”, “Журам батлах тухай”, “Дуудлагын худалдааны талаар авах арга хэмжээний тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан бөгөөд мөн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдтэй танилцаж, саналаа илэрхийллээ.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2018.04.16/ ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ “Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, 2 дугаар улирлын төлөвлөгөөний төслийг танилцуулав.
Аймгийн ИТХ-ын Хуралдааныг 2018 оны 02 дугаар сарын 28-нд зарлан хуралдуулж, “Аймгийн орон нутгийн төсвийн шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгө батлах тухай”, “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай”, “Газрын орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай”, “Журам батлах тухай”, “Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах, хашаа ажиллуулах, хамрах хүрээ, үйлчлэх цаг, тогтоох, төлбөрийн хэмжээг тогтоох тухай”, “Тэргүүлэгчдийг сонгох тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан.
Харин аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 1 дүгээр улиралд 7 удаа хуралдаж, Тэргүүлэгчдийн хурлаар орон нутгийн цаг үеийн нийт 47 асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ.
Мөн үеэр Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2 дугаар улиралд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн ба Тэргүүлэгчдийн хурлаар “Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 8 дугаар хэсгийн 87 айлын газар, 45 байшингийн хаягийг Хонгор сумын 1 дүгээр баг, Цогт хэсэг болгон өөрчлөх тухай”, “Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын тухай”, “Зөвшөөрөлгүй барилга, байгууламж, өргөтгөлийг нүүлгэх буулгах тухай”, “4 дүгээр сард
Орон нутгийн өмчит эд хөрөнгө олж авах, бүртгэх, актлах журмыг шинэчлэн батлах тухай, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр батлах тухай”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн батлахаар тусгажээ.
Түүнчлэн ИТХ-ын хяналтын хороод 2 дугаар улиралд “Хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар хийж буй ажлын байдалд хяналт тавих”, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газрын ажилтай танилцахаас гадна аймгийн ИТХ болон Төлөөлөгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлуудыг холбогдох хороод урьдчилан танилцан дүгнэлт гаргаж ажиллах юм.
Мөн Тэргүүлэгчдийн хуралд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг танилцуулж, Тэргүүлэгчдийн санал авсан юм.
Дархан-Уул аймгийн Орхон сумын Их буланд 90.78 га газар, Хонгор сумын Хадатад 29.56 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга, элсний нөөц тогтоох тусгай зөвшөөрөл хүссэн 2 өргөдөл ирүүлснийг Тэргүүлэгчид судалж, ажлын байр нэмэгдүүлэх боломжийг харгалзан үзэж, тэмдэглэлээр дэмжлээ.
Мөн гол, горхины дагуу бус харин уулын энгэрийн элс хайргыг авч ашиглах тухай саналыг гаргаж, байгаль экологид сөрөг үр дагавар учруулахгүй байхад анхаарч ажиллахыг даалгав.
ТОВЧ МЭДЭЭ:
“Орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам”-ыг батлав.
Дуудлагын худалдааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэн батлав.