Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"ИРГЭДИЙГ ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТЫН ЦОГЦОЛБОР"-Т ДАДЛАГА СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-04-16

Олон нийтэд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн Онцгой байдлын газраас ШУТИС-ийн 75 оюутанд "Аюулгүй амьдрах ухааны үндэс" багц хичээлийг заажээ. Тус онолын мэдлэгийг бататгах зорилгоор 2018 оны 04 дүгээр сарын 15-нд "Иргэдийг гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын цогцолбор"-т барилгын өндөр давхраас аврах дэрэн дээр үсрэн буух, аврах хоолойгоор буух, аврах сагсаар буух, рело ашиглан гал унтраах, бартаат замыг туулан нэрвэгдсэн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, утаатай орчноос баг өмсөн гарах, цаасаар аяга хийж цангасан хүмүүст туслах зэрэг 8 төрлийн даалгаврыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн жилийн 4 улиралд өөрсдийн аж амьдралд тохиолдож болзошгүй аюул эрсдэлүүдийг тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар санал солилцоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%