Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“Нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааг сайжруулъя” сэдэвт төвийн бүсийн сургалт болж байна

2018-04-24

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, халдварт ба халдварт бус өвчний эрсдэлийг бууруулах эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, хүн амын эрүүл мэндийн боловсрол, зан үйлийг төлөвшүүлэх, “ЭРҮҮЛ ХОТ” хөтөлбөрийг хэрэгжүүлж төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, эрүүл мэндийн дэмжих чиглэлээр манай аймаг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлсээр билээ. Халдварт бус өвчнөөс сэргийлэх салбаруудын хамтын ажиллагааг сайжруулахад өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан туршлага мэдлэгээ солилцох, цаашид орон нутагтаа Нийгмийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны чадавхыг бэхжүүлэн шинэ шатанд гаргах бүсийн сургалт, уулзалт өнөөдөр /2018.04.24/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Төвийн бүсийн уулзалтын нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл болон 7-н аймгийн төлөөлөл оролцсон юм. 2010 оноос эхлэн “ЭРҮҮЛ ХОТ” хөтөлбөр, 2013-2015 онд зүрх судас, тархины цус харвалтын өвчнөөс сэргийлэх “NCD and SHAP” төсөл, 2015-2016 онд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх “Интерактив сургалт” төсөл, 2017 оноос “МОБАЙЛ ТЕХНОЛОГИ” төслүүдийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ирсэн. Монгол Улсын хүн амын дунд сүүлийн 20 гаруй жил Халдварт бус өвчлөл зонхилж, үр бүтээлтэй ажиллах чадамжтай хөдөлмөрийн насныхны дунд ихэвчлэн тохиолдож байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болсоор байгаад Дархан-Уул аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж “Эрүүл Дарханчууд“ аймгийн дэд хөтөлбөрийг Аймгийн ИТХ-аар батлуулан, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж байгаа билээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%