Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

2018-04-25

Иргэдийн хүлээлтийг үүсгээд буй 2200 хүний суудалтай спорт цогцолборыг ашиглалтад оруулахаар аймгаас сонгогдсон Улсын их хурлын гишүүд болон аймаг орон нутгийн удирдлагууд нэлээдгүй хөөцөлдсөний эцэст энэ оны улсын төсөвт 4.7 тэрбум төгрөгийг суулгаж чадсан. Энэ хүрээнд Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны ажлын хэсэг ирэх сарын 2-ны өдөр манай аймагт ажиллахаар болжээ. Иймд /2018.04.24/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон холбогдох удирдлагууд газар дээр нь барилгын ажилтай танилцлаа. 10-н жилийн өмнө хийгдсэн зураг төсөвт тусгагдаагүй ажлуудыг нэмж оруулах саналыг гүйцэтгэгч компанид тавьж зураг төсөвт зарим нэг өөрчлөлтүүдийг хийхээр болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%