Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ-2018

2018-04-27

2018 оны 04 дүгээр сарын 27-ны энэ өдөр “Хүний хөгжлийг дэмжих жил” 2018 нээлттэй өдөрлөг зохион байгуулагдлаа. Дорноговь аймгаас иргэд, гэр бүл өсвөр үе, хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг дэмжих, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, сурч боловсрох, хөгжин дэвших боломж нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, мөн ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2017 онд зарласан “Их бүтээн байгуулалт”-ын ажлыг 2018 онд үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Үүнд:  Сайншанд сумын нутаг дэвсгэр дээр Гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэн - Сайншанд сумын 3-р баг Цайрт минерал ХХК-ны хөрөнгө оруулалтаар, "Мандах наран - 3" 288 айлын орон сууц – Сайншанд сумын 7-р баг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар, 150 хүүхдийн цэцэрлэг – Сайншанд сумын 7-р баг Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн хөрөнгө оруулалтаар, 50 ортой Төрөх эмнэлэг Сайншанд сумын 4-р баг Баярс констракшны хөрөнгө оруулалтаар, 320 хүүхдийн бага сургууль - Сайншанд сумын 4-р баг Орон нутгийн төсөв, Эмнэлэг - Сайншанд сумын 4-р баг Орон нутгийн төсөв, Иргэдийн Хөгжлийн төв - Сайншанд сумын 1,2,7 -р багуудад хийх ба  тус ажлуудын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо. Үүнээс гадна дугуйн зам,  автозамын шинэчлэл, гэрэлтүүлэг, гэх мэт ажлуудыг хийх юм.

Мөн “Хүний хөгжлийг дэмжих жил”-ийн нээлтийн арга хэмжээг тохиолдуулан айл өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Сайншанд сумын иргэн С.Агарзаяа, Б.Отгонцэлмэг, П. Мөнхбаатар, Г.Хонгорзул, Б.Бямбабаяр, С.Алтанцэцэг нарт таван ханатай гэрийн батламжийг гардуулан өгсөн бол Айраг сумын “Сайн-Ус”, Алтанширээ сумын “Тойг” Даланжаргалан сумын “Бичигт”, Иххэт сумын “Бүрдэнэ”, Мандах сумын “Сэрвэнбаянхошуу”, Хатанбулаг сумын “Сулинхээр”, Сайхандулаан сумын “Улаан шороот”, Хөвсгөл сумын “Чулуут”, Улаанбадрах сумын “Аргалант”, Эрдэнэ сумын “Бүрдэнэ” агийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор тус багийн Засаг дарга нарт мотоциклын түлхүүрийг гардуулан өглөө.

Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймаг, сумын удирдлагууд, аймаг сумын ИТХ-ын төлөөлөгчид болон Сайншанд сумын иргэд оролцлоо.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1343
522 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%