Манай улс энэ жил 538 мянган тонн үр тариа, үүнээс 518 мянган
тонн улаан буудай, 171 мянган тонн төмс, 102 мянган тонн хүнсний ногоо, 64
мянган тонн малын тэжээл, 34 мянган тонн тосны ургамал, 3 мянган тонн жимс,
жимсгэнэ хураан авах зорилт тавиад байгаа юм. Eрөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул
аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн "Гарааны Дархан
элит" компанийн үйлдвэр, тариалангийн
талбайтай танилцлаа. Тус компани 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа
бөгөөд нийт 470 гаруй га талбайд Дархан 144, Дархан 166, Дархан 131 сортын элит
үрийн үйлдвэрлэл явуулдаг байна. Жил бүр 350-500 тонн элит үр авч, Тариалан
эрхлэгчдийг дэмжих санд нийлүүлдэг байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Сайн
үрээр сайн ургац авах учир үрийн шинэчлэл хийж байгаа. Энэ жил 60 мянган тонн
үр шаардлагатайгаас 10 хувийг нь ОХУ-аас авч байна. Дотооддоо үрээ үйлдвэрлээд,
сайн үрээр хангах бодлого барьж байгаа" гэв.