Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Долоон аймгийн 60 сумыг газар, тариалангийн бүс нутгаар зарлалаа

2018-05-16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар газар тариалангийн бүс нутгийг зарлалаа.

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг “Газарт тариалангийн салбарынхны хувьд түүхэн шийдвэр гаргалаа. Газар тариалангийн бүс нутгаа тодорхой болгож, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэж олон жил ярьж байсан ч өнөөдрийг хүртэл шийдэж чадахгүй байсан. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар газар тариалангийн зарим бүс нутгийг тодорхой болгож, зарлаж байна. Ингэснээр газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Мөн газар тариалангий бүс нутгаа түшиглээд эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж сэргэнэ. Долоон аймгийн 60 сумын, 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлалаа. Ингэхдээ аймаг, орон нутгийн саналыг авсан. Манай улс нэг сая мянган газар тариалангийн бүс нутгийнхаа 0.5 хувийг ашиглаж байна.

1990 оны сүүлээс алслагдсан бүсийн аймгуудаас газар тариалангийн бүс нутгуудад мал бүхий иргэд шилжин суурьших болсон нь хүн амын тоо нэмэгдэхийн зэрэгцээ бэлчээрийн тоо толгой огцом өсөх шалтгаан болсон. Тухайлбал, 1990 оны мал тооллогын дүнг 2017 онтой харьцуулахад Сэлэнгэ аймаг 3 дахин, Төв аймаг 2.7 дахин өсчээ.

Малын өсөлтөөс шалтгаалан газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйтай зөрчилдөж, ургацын гарц, хэмжээ, технологийн мөрдөлтөд нөлөөлөөд зогсохгүй хөрсний үржил шим, элэгдэл, эвдрэлд орох, агро-экологийн тэнцвэрт байдал алдагдах зэрэг сөрөг үр дагавар гарах болсон. Иймээс газар тариалангийн бүс нутаг дахь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулан малаас өгөх ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгийн газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоож, энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй гэж үзэн, Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлэлээ.

Тариалангийн бүс нутгууд

 

Аймгийн нэр

Сумын нэр

Баг

Багий нийт дүн

1

Сэлэнгэ

Алтанбулаг

1.2.3

3

2

Цагаан нуур

1.2.3

3

3

Ерөө

1.2.3

3

4

Зүүн бүрэн

1.2.3

3

5

Мандал

4.5.6.7.8.9.

6

6

Орхон

1.2

2

7

Сант

1.2

2

8

Баянгол

1.2.3

3

9

Сайхан

2.3

2

10

Жавхлант

1.2

2

11

Түшиг

1.2

2

12

Орхонтуул

1.2.3

3

13

Баруунбүрэн

1.2.3

3

14

Хушаат

1.2

2

15

Шаамар

1.2.3

3

16

Хүдэр

1.2

2

 

Нийт

 

 

44

1

Төв

Аргалант

Сумд

 

2

Баянхангай

Сумд

 

3

Угтаалцайдам

Сумд

 

4

Цээл

Сумд

 

5

Баянцогт

Сумд

 

6

Баянчандмань

Сумд

 

7

Жаргалант

Сумд

 

8

Сүмбэр

Сумд

 

9

Борнуур

Сумд

 

10

Батсүмбэр

Сумд

 

11

Архуст

Сумд

 

12

Эрдэнэсант

1.2.3.4

4

13

Заамар

1

1

 

Нийт

 

 

5

1

Дархан-Уул

Орхон

Сумд

 

2

Хонгор

1.2.3

3

 

Нийт

 

 

3

1

Булган

Хутаг-Өндөр

1.2.5

3

 

Нийт

 

 

3

1

Хэнтий

Хэрлэн

5.7.8

3

2

Жаргалт хаан

3

1

3

Өмнөдэлгэр

2.3.7

3

4

Бидэр

2.4

2

5

Баян-Адарга

1

1

6

Дадал

1.3

2

7

Норивлин

3

1

8

Батноров

4

1

9

Мөрөн

4.5

2

 

Нийт

 

 

16

1

Өвөрхангай

Хархорин

5.6.7

3

 

Нийт

 

 

3

1

Архангай

Цахир

Жинст

1

2

Хангай

Арбаясгалант

1

3

Тариат

Дэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт

5

4

Чулуут

 Зуун мод

1

5

Өндөр-Улаан

Хануй, Тээл

2

6

Батцэнгэл

Баян-Уул, Дэл, Хөнөг

3

7

Ихтамир

Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр

3

8

Төвшрүүлэх

Баян-Өндөр

1

9

Булган

Баянбулаг

1

10

Цэнхэр

Буйлан, Алтан-Овоо

2

11

Хайрхан

Могой, Жарантай, Асгат

3

12

Цэцэрлэг

Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг

4

13

Эрдэнэмандал

Алаг-Уул

1

14

Жаргалант

Зуслан

1

15

Хашаат

Жаргалант, Номгон

2

16

Өлзийт

Байшир, Бодонт

2

17

Өгийнуур

Дойт, Орхон, Тоглох

3

18

Хотонт

Бургалтай, Улаан чулуу, Хөөвөр

3

 

Нийт

 

 

39

 

Нэгдсэн дүн

60

 

113

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%