Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭН ТА ӨӨРИЙН АМЬДАРЧ БАЙГАА ХОТ, ОРЧИНДОО БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХИЙГ ХҮСЧ БАЙНА УУ?

2018-05-17

Төр нийгмийн түншлэлийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн иргэдээс төсөл хүлээн авч дэд бүтэц, нийгмийн салбарын нийт 66-н төслийг шалгаруулан санхүүжилтийг олгож иргэд өөрсдөө амьдарч байгаа газраа тохижуулж бүтээн байгуулалтыг хийсэн. Энэ жил энэхүү төсөл хөтөлбөр үргэлжлэн явагдах бөгөөд аймгийн Засаг даргын А/185 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр /2018.05.16/ хурлаа хийв. Хурлаар хэрхэн төслөө шалгаруулах, ямар шаардлага шалгуур үзүүлэлт тавих, дүрэм журмын талаар хамтдаа санал солилцлоо. Аймгийн хэмжээнд зарлагдаж байгаа тус төслийн материалыг 2018 оны 06 дугаар сарын 1 хүртэл аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авах юм. Иргэний ирүүлсэн төслийн дээд хэмжээ 3 сая төгрөг бол Аж ахуйн нэгж байгууллагын ирүүлэх төслийн дээд хэмжээ 10 сая төгрөг юм байна. Дархан-Уул аймгийн иргэн, Төрийн бус байгууллага, Аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037- 7668 дугаараас лавлана уу.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%