Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Эрүүл насжилт- Идэвхтэй хөдөлгөөн” ахмадын дасгал өдөрлөг болов

2018-05-18

2018 оныг аймгийн ИТХ-аас “Ахмадын жил” болгон зарласантай холбогдуулан Ахмадын хороотой хамтран олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. 

Үүний нэг нь өнөөдрийн /2018.05.18/ “Эрүүл насжилт- Идэвхтэй хөдөлгөөн” ахмадын дасгал юм. Судлаачдын хийсэн судалгаагаар ахмад настнуудын 94.3% нь дасгал хөдөлгөөнийг чухал гэж үздэг ба бие эртний үйл ажиллагаанд зохицсон дасгал хөдөлгөөн, цэгт иллэгүүд, хийн дасгалуудыг түлхүү хийх сонирхолтой байдаг ажээ. Иймээс энэ өдрийн ахмадын дасгал өдөрлөгийг Найрамдал талбайд 1000 ахмадыг хамруулан зохион явууллаа. 

Дархан-Уул аймгийн ахмадууд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд өглөө бүр дасгал хөдөлгөөн хийж хэвшихийн зэрэгцээ ахмадын дасгал хөдөлгөөний клубүүд тогтмол хичээллэдэг. Нэг удаагийн дасгалаар мянган эмийг орлох эрч хүч, эрүүл энх байх баталгаа болдог гэдгийг ахмадууд дуу нэгтэйгээр хэлж байсан юм. Цаашдаа ахмад настнууд энэхүү арга хэмжээгээ тогтмолжуулан залуу хойч үедээ эртнээс дасгал хөдөлгөөний ач холбогдлыг зааж сургах, өвлүүлэн үлдээх ажлуудаа эрчимжүүлнэ.



 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%