Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд манлайлжээ

2018-05-31

Монгол улсын хэмжээнд Зэвсэгт хүчний 42 ангийн 800 гаруй бие бүрэлдэхүүн оролцсон 2018 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги 3 төрөлтөд шилдгээр шалгарчээ. Тэмцээн 2018 оны 5 дугаар сарын 21-нээс 27-ны өдрүүдэд Хужир булан дахь зэвсэгт хүчний бэлтгэл баазад болсон байна. Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн цэргийн мэргэжлийн ур чадвар, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс цэргийн буудлага, саадын зурвас, цэргийн 3 төрөлтөөр шилдгээр шалгаран аваргын алтан цомын эзэд болцгоожээ. Томоохон хэмжээний ээлжит амжилтыг гаргаж аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөн тус ангийн удирдлагуудыг өнөөдөр /2018.05.30/ аймгийн Засаг дарга С.Насанбат хүлээн авч хүндэтгэн үзүүлж цаашдынхан тэмцээнд амжилт хүсч бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Монголын бүх мөрдэс нэгтнүүдийн их сорилгод хошой аваргалсан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн бие бүрэлдэхүүн энэхүү тэмцээнийг манлайлснаар Азийн тэмцээнд оролцох эрхтэй болжээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%