Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СУМДЫН ИТХ-ЫН УДИРДЛАГУУД БОЛОН АЖИЛТНУУДАД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ СУРГАЛТ ЯВУУЛАВ

2018-06-08

    Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Сумдын ИТХ-ын Дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад /2018.06.06-07/ сургалт зохион байгуулсан ба энэ удаагийн сургалт  Шарын гол суманд зохион байгуулагдсанаараа онцлогтой болов. 
     Уг сургалт нь хууль эрх зүйн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд сургалтаар “Дипломат ёслол, гадаад улсад айлчлал хийх зорчиход анхаарах зүйлс”, “Сумдын ИТХ-аас анхаарч хэрэгжүүлэх ажлууд” сэдвээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, “ИТХ-ын шийдвэрийн боловсруулалт, найруулга зүй”, “Төрийн шагнал болон Алдарт эхийн одонгийн материалын бүрдүүлэлтийн талаар” аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг, “Иргэний танхим-Иргэдийн оролцоо” сэдвээр аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, “ГХУСАЗЗ-ийн үйл ажиллагааны талаар” аймгийн ГХУСАЗСЗ-ийн ажилтан Б.Амархүү,  “Khural.mn цахим хуудсын хэрэглээг сайжруулах, мэдээ мэдээллийг түгээх нь” сэдвээр аймгийн ИТХ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Болорцэцэг нар тус тус мэдээлэл хийсэн юм.
Мөн Сумдын ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ажилтнуудад зориулсан уг сургалтын үеэр Хурлын байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар нээлттэй ярилцан, шийдвэрлэх арга замын тухай санал солилцсон юм.
   Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу Дархан, Орхон, Хонгор сумын удирдлагууд, ажлын албаныхан 2017 оны нутгийн өөрөө удирдах ёсны “Тэргүүний байгууллага” болох Шарын гол сумын ИТХ-ын  ажлын албаны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлан, мөн тус сумын бүтээн байгуулалт, нүүрсний уурхайтай  танилцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%