Дархан хот байгуулагдсаны түүхт 55
жилийн ойгоор шинэ, хуучин Дарханыг холбосон 2.48 км авто зам ашиглалтад орж
иргэдийн талархлыг хүлээсэн. 2018 онд энэхүү авто замын барилга угсралтын ажил
үргэлжлэн 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Гүйцэтгэгчээр "Өсөх-
Урам" ХХК ажиллаж байгаа бөгөөд өнөө жил явган хүний зам, налуу, ногоон
байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажлыг чанарын өндөр түвшинд хийж баяр
наадмын өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байна.