Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хараа голын төмөр бетонон гүүрийн засварын ажил эхэлжээ

2018-06-08

2018 онд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай /2018.06.06/ аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд, “Дархан хот байгуулалт, барилга захиалагчийн газар” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дарга, инженерүүд танилцлаа. Дархан сумын Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын 135 у/м төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил 2018 оны 05 дугаар сарын 15-наас эхэлсэн байна. Энэхүү гүүр 1991 онд ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт тавьсны дагуу ийнхүү өнөөдөр засварын ажлыг “Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна. Засвар арчлалтын ажил 2019 оны 10 дугаар сард дуусах төлөвлөгөөтэй ч энэ ондоо багтаан хийж дуусгахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Засвар хийх явцад тус гүүрийг бүрэн хаах саналыг энэ өдрийн уулзалтын үеэр тус гүйцэтгэгч компани тавьсан бөгөөд орон нутаг хэрхэн шийдвэрлэх талаар судлахаар боллоо. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналтын улсын байцаагч, аймгийн Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн дүгнэлтүүдээр гүүрний хамгаалалтын бетон эвдэрч ажлын арматур ил гарсан, зорчих хэсэг 10-12 см суултад орсон, хэв гажилтын заадас эвдэрсэн, засварын тулгуурын ригелийн тэнхлэгийн хэмжээ алдагдсан зэрэг ноцтой эвдрэлүүд гарч техникийн холбогдолтой осол гарах, гүүр нурах магадлал улам нэмэгдсэн байсан юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%