Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манай аймагт идэвхтэй 14 бүлгийн 109 гишүүн өөрсдийн хуримтлалаараа нэгдэн ажиллаж байна

2018-06-08

Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд “Хуримтлалын бүлгийн холбоо”-ны нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат болон бусад албаны төлөөлөл оролцсон.

Тус хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ: 2008 оноос эхлэлтэй “Хуримтлалын бүлгийн холбоо”-ны үйл ажиллагааг үе үеийн орон нутгийн удирдлагууд байнга дэмжин хамтран ажиллаж олон сайхан сэтгэл итгэл шингэсэн ажлуудыг хийж ирсэн, цаашид улам бүр хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сайн дурын эвлэлдэн нэгдсэн шинэ бүлгүүд бий болгож, төрөлх хотынхоо хөгжил бүтээн байгуулалтанд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурьдав.

Хэлэлцүүлгийн дарааллаар Дархан-Уул аймгийн “Хуримтлалын бүлгийн холбоо”-ны тэргүүн Н.Уранчимэг “Иргэдийн оролцоот хөгжил ба хуримтлалын бүлгүүд” сэдвээр илтгэл мэдээлэл хийн, 2018 оны 10 дугаар сард болох 10 жилийн ойн баяраа угтан бүтээлч ажлууд хийх тухайгаа ярин орон нутгийн удирдлагуудаас зарим нэг санал санаачлага гаргасан асуудлаа газар дээр нь шийдүүлэн төрийн үйлчилгээг шуурхай хүлээн авсандаа нийт оролцсон бүлгийн гишүүд баярласнаа илэрхийлэв. Мөн нийслэл Улаанбаатар хотоос Хот Байгуулалтын Мэдээлэл Судалгааны Төвийн гүйцэтгэх захирал С.Уянга “Хуримтлал” сэдвээр илтгэл тавьж аймгийн удирдлагуудтай байнга хамтран ажиллаж, Дархан-Уул аймагт ажиллаж байгаа хуримтлалын бүлгийн холбоо нь Монгол улсад хамгийн шилдэг нь гэдгийг онцолж байлаа.

Өнөөдөр манай аймагт идэвхитэй 14 бүлгийн 109 гишүүн өөрсдийн хуримтлалаараа нэгдэн ажиллаж байгаа төдийгүй аймаг, орон нутгийн төсөл хөтөлбөр бүтээн байгуулалтын ажилд бүлгийн гишүүд хамтран оролцох болсон аж.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%