Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ БНЧУ-ААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ “МОНГОЛ ОРНЫ ОЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ОЙ МОДНЫ ГЕНИЙН САНГИЙН ХӨГЖИЛ” ТӨСЛИЙН БАГИЙНХАНТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2018-06-08

Монгол улс, БНЧех улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл Дархан-Уул аймагт 4 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр /2018.06.08/ аймгийн  ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат уг төслийн баг хамт олныг хүлээн авч уулзлаа.
“Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төслийн хүрээнд Домогт Шарын Гол ХХК-ын эзэмшлийн ойд болон ХААИСургууль дээр 1.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр мод үржүүлгийн 2 төв байгуулагдсан байна. 
Домогт Шарын Гол ХХК болон ХААИСургууль дээр тус тус 1 жилд 100000 ш бортоготой тарьц ургуулах хүчин чадал бүхий “Патрик” технологитой ой үржүүлгийн төв байгуулж үйл ажиллагаа нь жигдрээд байна. Мөн боргоцой цайруулах тоног төхөөрөмж, үрийн шинжилгээний лабораторийг байгуулжээ. 
Домогт Шарын Гол ХХК нь 2017 онд патрик технологиор ургуулсан бортоготой тарьцаар 21 га талбайд ойжуулалтын ажил хийж гүйцэтгэсэн. Мөн хусны нүүрсийг технологийн дагуу шатааж аймгийн хэмжээнд брэнд болохуйц хусны нүүрсийг зах зээлд гаргаад байна. 
Одоогийн байдлаар Домогт Шарын Гол ХХК-ны эзэмшлийн ойн санд ойн аж ахуйн арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлэх урт хугацааны ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулахаар төслийн экспертүүдтэй хамтран хээрийн судалгааны ажлыг эхлүүлээд амжилттай ажиллаж байна. 
Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Бид энэхүү төслийн үр дүнгээс богино хугацаанд бага өртгөөр ямар их бүтээн байгуулалтыг хийж болохыг өөрсдийн нүдээр харж байна. 
Манай 2 орны хөгжлийн хамтын ажиллагааны үр дүнд бий болсон ой үржүүлгийн төвийг Домогт Шарын Гол ХХК болон ХААИСургуультай хамтран жишиг, загвар болохуйц ой үржүүлгийн төв, сургалтын бааз болгохоор ажиллаж байна. 
Ингэснээр ой, мод үржүүлдэг байгууллагууд, оюутан сурагчид, сонирхсон хэн бүхэнд нээлттэй, тэдэнд олон улсын жишиг стандартад нийцсэн арга технологиос суралцах боломжийг олгох нөхцөл бүрдүүлж өгсөнд баярлаж талархсанаа дахин илэрхийлье. 
Бидний зүгээс  орон нутгийн ойн чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчнийг сургаж чадавхжуулах төсөлд мэргэжлийн байгууллагуудаа хамруулах, танай орны ойн аж ахуйн техник технологийн  дэвшлийг  Монголдоо нэвтрүүлж,сурталчлан таниулах зэрэг олон талын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажиллах  боломжтой юм. 
Бидний ах дүүгийн найрамдалт харилцаа улам өргөжин тэлнэ гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэв.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%