Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.06.15/ боллоо. Тус хурлаар “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай”, “Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай”, “Үндсэн хөрөнгө акталж, дуудлагын худалдаагаар худалдах зөвшөөрөл олгох тухай”, “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо байгуулах тухай”, “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай”, “Аюултай болон үйлдвэрийн хог хаягдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталж, “Хэрэгжилтийг хангуулах тухай тогтоолын төсөлтэй танилцав.