Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​ГУРВАН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018-06-18

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат /06.16/ Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд К.И.Кобландин, Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд И.К.Азизов, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд С.В.Чепурной нарыг хүлээн авч уулзлаа. 

Их түүхийн улбаатай, найрамдалт харилцаатай гурван улсын Элчин сайд нар манай аймагт нэгдэн цугларсан явдал нь аймгийн гадаад харилцааны түүхэн дэх нэгэн чухал үйл явдал бөгөөд Монгол Улс, тэр дундаа Дархан-Уул аймаг нь олон улсын анхааралд байгаагийн илрэл мөн гэж хэлж болохоор байна. 
Өнөөдрийн уулзалтаар манай аймагт баталгаатай ажлын байрыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийг өргөжүүлэх зорилго бүхий төслүүдэд хөрөнгө оруулалт хийх, Монгол Улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийн талаар барьж буй бодлого буюу аж үйлдвэр, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй хосолсон бүс нутаг болж хөгжихөд хамтарч ажиллах асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тухайлбал Бүгд Найрамдах Беларусь улстай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, мах сүүний чиглэлээр үүлдэр сайтай хээлтэгч, хээлтүүлэгчийг тус улсаас авах, Бүгд Найрамдах Казахстан Улсын манай аймагтай ижил түвшний аймаг, хоттой холбож хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн чиглэлээр харилцан туршлага судлах, ОХУ-тай “Оросын Соёлын төв”-ийг Дарханд байгуулах, Их дээд сургуулиудын харилцааг эхлүүлэх, хөгжүүлэх гэсэн ажил хэрэгч саналуудыг тавилаа. 
Элчин сайд нар тус тусын холбоотой санал, хүсэлтүүдийг талархан хүлээн авсан бөгөөд аймгийн удирдлагын зүгээс тавьсан дээрх хүсэлтүүдийг тодорхой, зарим асуудлууд нь Засгийн газар хоорондын түвшинд яригдаж байгаа учир цагаа олсон, шийдвэрлэх боломжтой асуудлууд байна гэсэн хариултыг өгсөн. 
Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох дээрх гурван улсын Элчин сайд нар манай аймагт нэгэн зэрэг айлчилсан нь цаашид гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол бүхий уулзалт боллоо гэж дүгнэж байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%