Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​Ажил хайж байгаа залуучуудыг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт – Ажилд зуучлал 2018” яармагт урьж байна

2018-06-18

Дархан-Уул аймагт анх удаа “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт – Ажилд зуучлал 2018” яармагийг аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдөр өглөөний 10.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл Залуучууд театрт зохион явуулахаар болжээ. Энэхүү яармагийн талаар өнөөдөр /2018.06.18/ зохион байгуулагчид хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Аймгийн хэмжээнд Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд 4500 орчим иргэн ажилд зуучлуулахаар бүртгүүлсэн байдаг. Эдгээр хүмүүс руу нэг бүрчлэн залгаж мэдээллийг хүргэх бөгөөд тус нэгдсэн системд бүртгүүлээгүй ажил хайж буй иргэд ч энэхүү яармагт оролцож ажилтай болох боломжтой. Мөн энэхүү яармагийн үеэр Дархан сумын 1,2,3,15 дугаар багаас үнэ төлбөргүй автобус явж иргэдийг Залуучууд театрын гадна хүргэх юм байна. Тиймээс ажилтай орлоготой болох гэсэн хэн бүхний өмнө алтан боломж нээгдэж байна. Та бүхнийг 2018 оны 06 дугаар сарын 22-ний өдөр болох “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт – Ажилд зуучлал 2018” яармагт идэвхтэй оролцохыг урьж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%