Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТӨРБАТЫН БАТЦЭЦЭГИЙГ “ДАРХАН-УУЛ АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭЛЧ-ГОО БҮСГҮЙ”-ЭЭР ӨРГӨМЖЛӨВ

2018-06-18

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийн нэг нь аялал жуулчлалын салбарын хөгжил юм. Гадаадын төдийгүй дотоодын аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, эрчимтэй хөгжүүлэх зорилтын хүрээнд олон чухал арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал Хонгор, Орхон сумын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын цогцолборын зориулалтаар 19 га талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гарч, мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын баг хамтран “Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө 2030”-ыг боловсруулан батлуулсан. 

Мөн 5 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт “Бууж мордох Бурхантын хөндий “ аялал жуулчлалын форумыг амжилттай зохион байгуулсан . Энэ үеэр Монгол Улсынхаа тэр дундаа төрөлх Дархан хотынхоо нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж, олон орны гоо бүсгүйчүүдийг манлайлан тэргүүлсэн Азийн топ модель, мисс Төрбатын Батцэцэгийг Аялал жуулчлалын элч-гоо бүсгүйгээр өргөмжилсөн бөгөөд өнөөдөр /06.16/ энэхүү батламжийг гардуулан өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%