Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймгийн Ахмадын “Гүнд” амралтын газар нээлтээ хийв

2018-06-25

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ахмадын “Гүнд” амралт 1980 онд ашиглалтад орсон бөгөөд 2010-2016 онд үйл ажиллагаа нь зогсжээ. 2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар үйлчилгээг хийн амралтын газрыг дахин ажиллуулж чадсан байна. Харин өнөө жил Ахмадын жилийн хүрээнд энэхүү амралтын газрын тохижилт үйлчилгээ, засвар шинэчлэлтийг хийх 50 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж 2018 оны 06 дугаар сарын 20-ноос эхлэн эхний ээлжээ авч /2018.06.24/ албан ёсоор амралтынхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат болон бусад албаны төлөөлөл оролцлоо. Дархан хотын “Хатуу төмөр” ХХК амралтын газрын засварыг хийсэн бөгөөд үүнд боловсон нойл, усан сан, амрагчдын 7 байрны цонх дотоод засвар, хундаам, хоолны байр, спорт бүжгийн талбайн засвар зэргийг чанарын өндөр түвшинд хийж ахмадууддаа хүлээлгэн өгсөн байна. Энэ сарын 20-ноос эхлэн амрагчдаа хүлээн авсан тус амралтын газарт одоогийн байдлаар 40 гаруй ахмад настан амарч байна. Тэд сэтгэл хангалуун байж аятай тухтай орчинд амарч сувилуулж байгаадаа баяртай байлаа. Энэхүү Гүнд амралтын газарт 55 наснаас дээш эмэгтэй, 60 наснаас дээш эрэгтэй бүх хүмүүс амрах боломжтой бөгөөд 99032532 дугаар луу залган дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ. Тус амралтын газар нь 7 ээлж хүлээн авах бөгөөд нэг ээлжиндээ 55-60 ахмад настан хүлээн авах хүчин чадалтай юм байна.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%