Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН СЭЛЭНГИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ХК-ИЙН 57.8 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ТОХИЖУУЛСАН ЦАХИЛГААН ТОНОГЛОЛЫН ЛАБОРАТОРИ НЭЭЛТЭЭ ХИЙЖЭЭ

2018-06-28

 “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-аас ШУТИС-ийн Дархан Технологийн сургуульд Цахилгаан тоноглолын лабораторийг тохижуулж 2018 оны 06 дугаар сарын 23-нд хүлээлгэн өгчээ. “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-д өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийг төгссөн 134 төгсөгч ажиллаж байгаа ажээ. Тухайлбал 70 гаруй инженер техникийн ажилтнууд 50 гаруй монтёр байцаагч, алба, салбар, хэлтэс, төвийн дарга нар гээд олон хариуцлагатай албан тушаалд Дархан Технологийн сургуулийн төгсөгчид ажиллаж байгаа юм. Тус компани 2010 оноос техникийн шинэчлэлийг эхлүүлж түгээх сүлжээнийхээ 30 хувийг шинэчилсэн бөгөөд шинэчлэлийн ажлын явцад буусан тоноглол болон, яг одоо эрчим хүчний салбарт ашиглаж байгаа Европ технологийн шинэ тоноглолуудаар тус лабораторийг тохижуулсан байна. 
Тухайлбал: ВК Тосон таслуур, Самара вакуум таслуур, Siemens вакуум таслуур, Реклоузер, 35 кВ-ын хүчдэлийн трансформатор, гүйдэл, хүчдэл, хүчний трансформаторыг зүсэлт хийж дотоод бүтцийг харуулснаараа оюутнууд тасалж залгах үйлдлийг үйлдвэрлэлийн шатанд хийж байгаа мэтээр лабораторидоо туршин судалж практик хийх боломжийг бүрдүүлсэн байна.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%