Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар /2018.06.29/ Дархан-Уул аймгийн Орхон сум байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус сумыг Улс орны нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний ногоогоор тогтвортой ханган хөдөө аж ахуйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор шагнуулахаар тодорхойлсон хамт олны болон дээд байгууллагын саналыг дэмжин Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.