Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы сурагчид өнгөрсөн жилийнхээ элсэлтийн ерөнхий шалгалтын амжилтаа бататгаж чадлаа

2018-07-09

2018 оны 06 дугаар сарын 16-нд улс орон даяар нэгэн зэрэг элсэлтийн ерөнхий шалгалт явагдаж 06 дугаар сарын 20-нд дууссан. Улсын хэмжээнд нийтдээ өнөө жил ерөнхий боловсролын 798 сургуулийг 40550 хүүхэд төгссөн. Үүнээс үнэмлэхүй 800 оноо авсан 94 хүүхэд байна. Харин Найрамдлаар овоглосон Дархан хотоос 1528 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс 10 сурагч үнэмлэхүй 800 оноо авч эцэг эх, багш нараа баярлуулсан юм. Өнөөдөр /2018.07.09/ эдгээр сурагчид болон багш нарыг аймгийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Дархан-Уул аймгийн тухайд өнөө жил 1438 хүүхэд төгсөж элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс гадна өмнөх жилийн 90 хүүхэд нэмэгдэж нийт 1528 хүүхэд энэ жилийн элсэлтийн шалгалтад оржээ. Үүнээс 5-н судлагдахуунаар 10-н сурагч үнэмлэхүй дээд 800-н оноог авсан юм. Өнгөрсөн жил Дархан-Уул аймгийн 10-н сурагч үнэмлэхүй дээд оноог авч байсан бол өнөө жил энэхүү амжилтаа бататгаж чадлаа. Энэ жилийн онцлог нь Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилгаар төгсөх ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтын машиныг Боловсрол соёл урлагийн газарт авч өгснөөр сурагчид эртнээс бэлтгэлээ сайн базааж чадсаныг багш, сурагчид онцолж байсан юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%