Монгол Улсын Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмын баярын хурал өнөөдөр /2018.07.09/ боллоо. Тус хурлын үеэр Монгол Улсын
Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 92 дугаар зарлигийн
дагуу Төрийн дээд одон медалиар энгэрээ
мялаасан Дархан-Уул аймгийн иргэдэд шагналыг нь гардуулах ёслолын арга хэмжээ
болсон юм.
Дархан-Уул аймгийн Төр захиргаа, хууль
хяналт, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхай, төмөр зам, харилцаа
холбоо, авто тээвэр, нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар болон хувийн хэвшилд
олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийн бүтээн
байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан 96 иргэнийг Монгол Улсын төрийн дээд одон
медалиар шагнажээ.
Төрийн дээд одон, медаль гардуулах хүндэтгэлийн арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж үг хэлэн, Дархан-Уул аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг уншиж сонордуулав.
Салбар салбарын сайчууддаа Монгол Улсын
Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс шагналыг нь гардуулж, баяр хүргэхээр УИХ-ын
гишүүн Б.Баттөмөр, аймгийн
ИТХ-ын Дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат,
Т.Ганболд, ИТХ-ын
Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ болон аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгч Б.Жавхлан, Д.Хүрэлчимэг, Б.Азжаргал нар,
аймгийн удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.
Дархан-Уул
аймгаас Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 15, Алтан гадас одонгоор 53, Цэргийн гавьяаны одонгоор 2,
Хөдөлмөрийн хүндэт медалиар 24, Цэргийн хүндэт медалиар 3 хүн тус тус энгэрээ
мялаалаа.