Дархан
хотын “Дархан-50” цэцэрлэгт хүрээлэнд “Босоо заяатай Монгол" дууны
хөшөөний шав тавих ёслол боллоо. "Сайн дурын
уран сайханчид" буюу "ардын авьяастан"-уудыг илрүүлэн хөгжүүлэх
ажилд оролцож энэ нэрийг санаачилсан зохиогчийн эрхээ 2012 онд оюуны өмчийн
газраар баталгаажуулж гэрчилгээгээ авсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн
М.Хунлиузийн бүтээл Босоо Заяатай Монгол дууны гэрэлт хөшөөний шав тавих ёслол
Дархан- 50 цогцолборт боллоо.Армид алба хаахаар ирсэн нь түүний уран бүтээлийн
хөгжил дэвшлийн үе байсныг онцлон хэллээ. Уран бүтээлийн оргил болох сүлд дууг
гэрэлт хөшөөтэй болгох саналыг мэргэжил нэгт уран бүтээлчдийн зүгээс гаргасан
байна. Монгол хүн Монголоороо омогшиж, эх орон газар шорооныхоо эзэн нь байж
тэнгэрт тэтгэгдсэн босоо заяаг дээдлэх зэргийг шингээсэн бүтээл төрийн
концертуудад хэдэнтэй эгшиглэжээ. Уран бүтээлийн хувьд Монголын радиогийн алтан
фондод 50 гаруй нийтийн дуу бий. Монгол ТВ-ийн алтан санд 30 орчим минутын 3
кино концерт,10 гаруй клип мөнхөрсөн талаар хөшөөний шав тавих ёслолын үеэр
онцлон тэмдэглэж байв. Нийтдээ 80 гаруй дуу зохиосны 60 орчим нь Монгол Улсын
Соёлын гавъяат зүтгэлтэн М.Хунлиуз өөрийн шүлэг . Дан хөгжимд зориулсан 20 гаруй
бүтээл бий. Энэ бүхэн Дархан хотын соёлын салбарт оруулж байгаа хөрөнгө
оруулалтууд юм . "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн", Дархан
хотын "100 эрхэм"-ийн нэг, Говь -Алтай аймгийн Цогт сумын
"Хүндэт иргэн" М.Хунлиузын бүтээл Босоо заяатай Монгол дууны хөшөө
Дарханчуудын очих дуртай Дархан-50 цогцолборт тун удахгүй сүндэрлэн босно.