Найрамдлаар
овоглосон Дархан хотын үндэсний их баяр наадмын нэгээхэн хэсэг бол яахын
аргагүй хүчит бөхчүүд байдаг. Өнөө жил улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх
зодоглосон бөгөөд Улсын начин С.Даваасамбуу, аймгийн арслан 14, аймгийн заан
16, аймгийн харцага 8, аймгийн начин 15, сумын заан 108, сумын начин 35-н
бөхөөс гадна залуу бөхчүүд зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан
барилдлаа.