Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 4.5
сая төгрөгөөр нийтийн орон сууцуудын зоорийн давхрын хорхой шавж устгах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажил 8 дугаар
сарын 15-ны өдрөөс 7 хоногийн хугацаатайгаар өрнөнө.
Энэ хүрээнд зоорийн давхарт ариутгал
халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай нийт 40 блок байранд ариутгал хийх юм.
Зоорийн
давхар нь ариутгал хийгдэж буй 1 давхрын айл өрхүүд өөрийн гэртээ давхар
ариутгал хийх шаардлагатай. Ингэснээр дээрх ажил илүү үр дүнтэй гэдгийг ажлын
албаныхан хэлж байна.
Тус ажлыг аймгийн Захирагчийн алба,
Дархан сумын ЗДТГ, “Дархан дулааны сүлжээ” ТӨХК, Нийтийн орон сууцуудын СӨХ,
“Дархан Ус суваг” ХК зэрэг байгууллагууд хамтран хийхээр бэлтгэл ажлаа хангаж
байна.