50
ортой 3 давхар барилга бүхий Төрөх эмнэлгийн өргөтгөлийн барилгын шав тавих
ёслол 2018 оны 08 дугаар сарын 02-нд болж барилга угсралтын ажил 08 дугаар
сарын 4-нөөс эхэлжээ. Улсын төсвийн 2.6 тэрбум төгрөгөөр хийгдэж байгаа Төрөх
эмнэлгийн өргөтгөлийн барилгын гүйцэтгэгчээр “Жи Жи Ай” ХХК ажиллаж байна.
Өнөөдрийн /2018.08.21/ байдлаар барилга угсралтын ажил 15 хувьтай байна.