Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх сургалт, танилцах аялал зохион байгуулав

2018-08-28

“Малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх дэвшилтэд технологи” сургалт, танилцах аяллыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар–Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэрэгжүүлж буй (SECiM C2) нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх төсөл, Хонгор, Шарын гол, Дархан сумдын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж махны нэмүү өртгийн сүлжээний оролцогч малчдын төлөөлөл-18, малын эмч, зоотехникч-4, Дархан-Уул аймгийн хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо, SECIM төслийн 2 нийт 24 төлөөлөлд уг сургалтад хамрагдлаа. Уг сургалтыг Төв аймгийн МАШ эрчимжсэн аж ахуйг түшиглэн зохион байгуулсан бөгөөд зөвлөх Ч.Нилбаатарнь цахилгааны соронзон долгионы багаж ашиглан хурга, бярууг төөнөх аргаар хөнгөлж бэлчээрээрмаллаж махны гарцыг нэмэгдүүлэн 11 сард худалдаанд нийлүүлж байгаа туршлагатай танилцаж, танхимын сургалт зохион байгууллаа. Энэ аргаар зөв хөнгөлөхөд цус гардаггүй, малыг цочролд өртүүлдэггүй, зовуурь багатай, малын маллагаанд саад учруулдаггүй бөгөөд махны гарц болон амт чанарыг нэмэгдүүлдэг давуу талтай юм. Тухайлбал монгол үхрийн тугал, бярууны амьдын жинг 37 хувиар нэмэгдүүлж, нядалгааны гарцыг 53.9%, махны гарцыг 80.1%-д хүргэж байгаа нь батлагдсан байна. Мөн сургалтаар малын махан ашиг шимийг нэмэгдүүлэх талаар мэдээлэл өгч, төөнөх аргаар зассан хурга, бярууны аж ахуйтай танилцаж, төөнөх багаж хэрэгслийн талаар оролцогчдод танилцуулж, туршилтаар 2 хургыг малын эмч нарын төлөөллөөр хөнгөлүүлж үзүүлсэн.

Төөнөж зассан малыг бусад малаас 5-10 км зайд тусгаарлаж маллах шаардлагатай байдаг байна. Мөн сургалтад Дархан-Уул аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоог төлөөлж зөвлөх Н.Дэлгэр малчид хоршоо байгуулж ажиллахын давуу тал, боломжийн талаар мэдээлэл өглөө.

Энэхүү сургалтын үр дүнд малчид хоршоо, бүлгийн зохион байгуулалтад орж төөнөж зассан хурга, бярууны аж ахуй байгуулж, махны үйлдвэрүүдтэй хамтран ажиллах замаар мал сүргээ эдийн засгийн эргэлтэд оруулж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж оролцогчдын зүгээс дүгнэсэн.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%