Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС 11 ДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОВЫГ ТОГТОВ

2018-08-30

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр /2018.08.30/ боллоо. 
Тус хурлаар “Хуралдаан зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай”, “Монгол Улсын цол, одон медальд уламжлах тухай”, “Дархан арьс ширний цогцолбор ОНӨХХК-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг батлах тухай” зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа. 
Дархан-Уул аймагт 2018 онд худалдан авах ажиллагааны хэмнэлтийн зөрүү болон  хийгдээгүй арга хэмжээний төсвөөс гарсан 400 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг орон нутагт нэн яаралтай шийдвэрлэх ажлуудыг санхүүжүүлэх төсвийн тодотгол хийх шаардлагатай байгаа юм. 
Мөн  Монгол Улсын Сангийн яамнаас орон нутгийн төсвийн тодотгол хийх эрхийг нээсний дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус 11 дүгээр хуралдааныг 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хуралдуулахаар боллоо. 
Тус Хуралдаанаар  “2018 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай”, “Аймгийн төрийн аудитын газрын дүгнэлт”, “Өмч,төсөв санхүү, гадаад бодлогын хяналтын хорооны дүгнэлт”, “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах, зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах журам”-ыг хэлэлцэх юм. 
Мөн Тэргүүлэгчдийн хуралд Төрийн одон медальд уламжлах тухай асуудлыг аймгийн ИТХТ-ийн ахлах ажилтан Н.Буманцэцэг танилцуулсан ба Дархан сумын 3 дугаар багийн ахмад настан Л.Балдан, 9 дүгээр багийн ахмад настан Д.Баатар нарыг Монгол Улсын төрийн дээд шагнал “Гавьяат тээвэрчин” цолоор шагнуулахаар уламжлав.
Түүнчлэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 2, “Алтан гадас” одонгоор 16, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 16 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирснийг Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар  Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%