Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ

2018-09-01

Хичээлийн шинэ жилийн баярын өдрийг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сумын ИТХ-ын дарга Д.Эрдэнэбаяр мөн 4,7-р багаас сонгогдсон Аймаг, Сумын Төлөөлөгч нар ЕБС-ын III сургууль болон 12-р цэцэрлэгийн нээлтэнд оролцож хүүхэд багачуудад болон багш сурган хүмүүжүүлэгч нарт хичээл сурлага, урлаг спорт ажлын их амжилт хүсэн мэндчиллээ. Жил жилийн энэ өдөр Монгол улс даяар их дээд, дунд сургууль, цэцэрлэг мөнгөн хонхоо дуугарган шинэ хичээлийн жил эхлүүлдэг. Монгол улсын ирээдүй болсон бяцхан хүүхэд багачууд, дүү нартаа мөн, тэднийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж Өөрийн хүүхдээсээ илүү Өрөөлийн хүүхдэд хайраа өгсөн өнөөдрийн амьдралаасаа илүү Өөдөсхөн шавь нартаа санаа тавьсан бүх шатны багш сурган хүмүүжүүлэгчид та бүхэндээ хичээлийн шинэ жилийн, баярын мэндийг хүргэж, эрдмийн их үйлсэд тань сурлага, ажил хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөе.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1344
523 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%