Өнөө өглөө аймгийн ИТХ-ын дарга Ч.Цэндсүрэн Дархан-Уул аймгийн Хөнгөн атлетикийн ахмад тамирчид, спортын мастеруудыг хүлээн авч уулзан, санал хүсэлтийг нь сонслоо.
Улсын аварга шалгаруулах Ахмад мастеруудын хөнгөн атлетикийн тэмцээнд манай аймгийн ахмад тамирчид оролцож, 6 алт, 3 мөнгөн медаль хүртсэнээр спортын мастер А.Алтанцэцэг, Б.Чогров, Г.Бальдирмаа, У.Отгончулуун, М.Цэрэн нар 2014 оны 9 дүгээр сарын 18-24-ны өдрүүдэд болох Япон улсын Ивата мужийн Китаками хотод болох Ази тивийн ахмад мастеруудын 18 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан байна.
Ахмад тамирчид уг тэмцээнд оролцоход 1 тамирчнаас гарах зардал, онгоцны тийз 1400.000 төгрөг, зочид буудлын зардал 8 хоног х 135.0 = 1080.000 төгрөг, онгоцны буудлаас тэмцээн болох хот руу 9 цаг явах ирэх буцах унааны зардал 650.000 төгрөг нийт 3130.000 төгрөгийн зардал шаардлагатай байгааг танилцуулаад мөнгөн тусламж олгох хүсэлт тавьсан.
Аймгийн ИТХ-ын дарга тамирчдад хандан: - Япон улсаас манай аймагтай хамтран ажилладаг албаны хүмүүстэй ярилцаж, баг тамирчдад туслах боломж байгаа эсэхийг судлан хариу өгье гэв. Мөн аймгийн ИТХ-ын дэргэдэх спортыг дэмжих “Эрч хүч” клубт уламжилж, Дарханчуудынхаа дунд дэмжлэг хүссэн аян өрнүүлэхээ илэрхийлсэн юм.
Уулзалтын дараагаар аймгийн ИТХ-ын Ажлын албаны ажилтнууд ахмад тамирчдад амжилт хүсээд, 1 өдрийн цалингаа дэмжлэг болгон гардууллаа.
Иймд аймгийнхаа ахмад тамирчдад амжилт хүсч, дэмжлэг үзүүлэхийг хүссэн ААНБайгууллага, иргэдийг Хаан банк 5046087438 дансанд сэтгэлийн хандив өргөхийг уриалж байна.