Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Жавхлан,
Д.Элдэвсайхан нар /2018.09.12/ Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хийгдэх
бүтээн байгуулалтын ажлын зураг төсөвтэй танилцлаа. Төлөөлөгчид
эдгээр ажлыг 2019 оны ОНХСХ-д тусгуулахаар ажиллаж байгаа юм.
Мөн хороолол дотор хийгдэж байгаа замын нөхөөсийн ажлын
явцтай танилцаж, дутуу байгаа хэсгүүдэд анхаарал тавьж ажиллах тухай шаардлыг гүйцэтгэгч байгууллагуудад тавьлаа.
Мэдээллийн эх сурвалж: Дархан сумын 9
дүгээр багийн Захиргаа