Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Спортын мастер М.Отгонтуяагийн нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн нээлтээ хийлээ

2018-09-25

Найрамдалаар овоглосон Дархан хотын унаган охин Мядагмаагийн Отгонтуяагийн нэрэмжит хөнгөн атлетикийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.09.14/ нээлтээ хийлээ. 1993 онд Дархан-Уул аймгийн 10-н жилийн 3 дугаар сургуулийг төгссөн Отгонтуяа нь улсын аваргад 10 удаа тэргүүлж байжээ. 1998 оноос хөнгөн атлетикийн багш, мэргэжилтнээр ажиллаж байгаад 2001 оноос эхлэн Япон улсын ахлах сургуульд багшлах болсон байна. Өөрийн сурч мэдсэн бүхнээ ирээдүй хойч үедээ өвлүүлэх улмаар 2020 онд Япон улсад болох тэмцээнд Дарханыхаа тамирчдыг оролцуулах зорилгын дор энэ өдрийн тэмцээнийг явууллаа.Өнөөдрийн тэмцээнд 17-н багийн 230 гаруй тамирчид хөнгөн атлетикийн 14-н төрлөөр өрсөлдөж байна. Хөнгөн атлетикийн спорт нь Дархан –Уул аймагт 1966 оноос үүсэн хөгжиж ирсэн түүхтэй бөгөөд Дарханы баг тамирчид өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 10 удаа дараалан түрүүлсэн бахдам амжилтыг үзүүлж байжээ.Хүүхэд залуучуудын спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж Өөрийн нэрэмжит тэмцээнийг санаачлан зохион байгуулж буй Мядагмаагийн Отгонтуяад Дархан-Уул аймгийн хүндэт шагнал болох Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа. Цаашдаа тус тэмцээнийг жил бүр зохион явуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%