Дархан-Уул аймгийн хэмжээнд 20477.6 га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалснаас 208 оны 09 дүгээр сарын 21-ний байдлаар 11899.7 тн буюу 10.9 хувийг хураасан байна. Ургац хураалтад иргэд ААНБайгууллагуудтай гэрээ хийсний дагуу өнгөрсөн хугацаанд :
ХААИС – 96 оюутан
ТИС – 182 оюутан
Хүмүүнлэгийн ухааны их сургууль – 90 оюутан
МСҮТ – 300 оюутан
УУПколлеж -430
Дархан өргөө политехникийн коллеж – 149 оюутан тус тус ургац хураалтад оролцжээ.
Харин Хонгор сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн мэдээгээр одоо ажиллаж байгаа 12 оюутны хугацааг сунгаж 10-н ААНБ-д 36 оюутан, Орхон сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн мэдээгээр 29 иргэн, гурван аж ахуй нэгж байгууллагаас 392.3 га талбайд ажиллах 762 оюутан авч ажиллуулах хүсэлтээ ирүүлсэн байна. Энэ дагуу өнөөдөр /2018.09.25/ аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат их дээд сургуулийн захирлуудтай уулзалт хийлээ.