Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

​“ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ- 2018” үзэсгэлэн худалдаа 2018 оны 09 дүгээр сарын 28-30–ны өдрүүдэд Залуучууд театрт болно

2018-09-26

Дархан хот байгуулагдсаны 57-н жилийн ойг угтан Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээг сурталчлах, худалдааны түншлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх, үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагууд, хэрэглэгч тэдгээрийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, итгэлийг бэхжүүлэх зорилготой “Төвийн бүсийн түншлэл- 2018” үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-аас 30–ны өдрүүдэд Залуучууд театрт зохион байгуулахаар болж өнөөдөр /2018.09.25/ хэвлэлийн хурал зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдааг Дархан-Уул аймгийн ЗДТГазар, СХЗХэлтэс, ХХААГазар, Залуучууд театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээний шалгаруулалт, Алтан намар, Үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүх төрлийн сурталчилгаа, Олон нийтэд хандсан арга хэмжээний хүрээнд зохион байгуулах ажээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-3194, 9966-0266, 9991-5222, darhan_cci@mongolchamber.mn хаягаар тус тус авах боломжтой.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%