Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханы Ахмадууд баярын хурлаа хийлээ

2018-10-01

Олон улсын болон Монгол ахмадын баярын хурлаа Дархан-Уул аймгийн ахмадууд өнөөдөр /2018.09.29/ Залуучууд театрын их танхимдаа өргөн дэлгэр тэмдэглэж өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа аймаг орон нутгийн удирдлагууд тайлагнасан юм. 2018 оныг Дарханчууд Ахмадыг дэмжих жил болгон зарлаж 39-н ажлыг төлөвлөн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа ажээ. Үүнд: Дархан сумын хэмжээнд “Ахмадын манлайлал” бүтээлч аяныг зохион байгуулах, Ерөнхий боловсролын 3 сургуулийн 200 сурагчдад ахмад багшийн зөвлөн туслах үйлчилгээг зохион байгуулах, Ахмадын зөвлөн туслах үйлчилгээг сургалт мэдээлэл гэрийн асаргаа сувилгааны чиглэлээр явуулах, Бурхантын хөндийн буурлууд” телевизийн нэвтрүүлт 300 ахмадыг оролцуулах, Монгол Улсын Ахмад настны тухай хуулийн дагуу ААНБ-уудад “Ахмадын сан” үүсгэн ажиллуулах, Хуучин Дарханд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” шинээр байгуулан тус төвийг хариуцан ажиллах менежер, өргөдөл, гомдол хариуцсан ажилтныг ахмадуудаасаа томилон хамтарч ажиллах, Баг бүр хуримтлалын бүлгүүдийг сэргээн идэвхжүүлж, иргэн өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөдөг зуршлыг бий болгоход ахмадуудын дэмжлэгийг авч хамтран ажиллах, Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч ахмадуудыг Төрийн дээд одон, медаль, шагналд уламжилж, дэмжин ажиллах, Орхон сумын ахмадын хорооноос санаачлан олон үндэстэн ястнуудын язгуур урлагийг хүүхэд залуучуудад зааж сургах, өвлүүлэн үлдээх, олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дэмжин санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх, Аймгийн ахмадын хороонд том оврын автобус худалдан авах, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулах, Сум, багийн ахмадуудын мэдээллийн санг шинэчлэх, Ахмадуудад төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор явуулын үйлчилгээг нэвтрүүлэх, 65 ба түүнээс дээш настай ахмадуудад иргэний үнэмлэхийн үнийн хөнгөлөлт үзүүлэн, гадаад паспортаа гээсэн бол торгуулиас чөлөөлөх, Зулзагын голд байрладаг ахмадын “Гүнд” амралтыг их засварт оруулах зэрэг нийт 39-н ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. энэ өдрийн баярын хурлын үеэр улс эх орондоо ихийг бүтээж ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болсон Ганжууржавын Цэвэлмаа төрийн дээд Алтан гадас одонгоор, М.Ширнэн, В.Баяндорж нар Хөдөлмөрийн хүндэт медалиар энгэрээ мялаасан байна. Мөн Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан тэмдгээр Ч.Нарангэрэл, Найрамдлын Дархан тэмдгээр 2, аймгийн Засаг даргын жуух бичгээр 2, Монголын ахмадын холбооны хүндэт тэмдгээр 5, аймгийн Ахмадын хорооны Хүндэт ахмад цол тэмдгээр 6, Монголын Ахмадын холбооны хүндэт өргөмжлөлөөр 5, аймгийн Ахмадын хорооны хүндэт өргөмжлөлөөр 5-н ахмад настан шагнагдаж баяр дээрээ баяр нэмлээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%