Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2018.10.02/ Төрийн дээд одон медальд шагнуулахаар тодорхойлогдсон 61 хүний материалтай танилцаж, хэлэлцсэн юм.
Үүнд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор 6, “Алтан гадас” одонгоор 19, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар 36 хүнийг тус тус шагнуулахаар хамт олон, аймаг, сумын Засаг дарга, харьяалах дээд байгууллагаар дэмжигдэн ирсэн бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжиллаа.