Ургац хураалтад
учирсан хүндрэлийг арилгах, цаашид учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж
аймгийн Засаг даргын 1-04/08 дугаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай
албан даалгавар гарчээ.
НЭГТ:
- -Монгол улсын Хүнс хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 01/3224 ургац хураалтын ажлыг
эрчимжүүлэх үүргийн 9,10 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 2018 оны 09
дүгээр сарын 26-наас 2018 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэл ургац
хураалтад оюутан сурагч, багш нарыг дайчлан ажиллуулах,
- -Ургац хураалт, хадлан тэжээл
бэлтгэлийн ажилд оролцож байгаа оюутан сурагч, цэргийн албан хаагчдад
зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх арга хэмжээг авч
хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, Ургац хураалтын
ажилд дэмжлэг үзүүлж ажиллахыг Цагдаагийн газрын дарга, Хурандаа
Х.Алтанхуяг нарт даалгажээ.
ХОЁРТ:
Ургац хураалтад
цэргийн албан хаагчдыг дайчлан оролцуулах бэлтгэл ажлыг хангах,
шийдвэрлүүлэхийг Цэргийн штабын дарга, Онцгой комиссын гишүүн Ц.Энхтөрд
даалгажээ.
ГУРАВТ:
- -Ургац хураалтын ажлыг
эрчимжүүлэх, ургацын салбар штабын ажлын хэсгийн үйл ажиллагааг
идэвхжүүлэх, удирдах албан тушаалтан нарыг мэдээ мэдээллээр хангах
- -Аймаг, сумдын аюулгүйн нөөцийн
өвс, тэжээлийг, цаг хугацаанд нь татан байршуулахад, хяналт тавьж ажиллах
- -Малд тарга хүч авхуулах, үзлэг
ангилалтыг явуулах, заазлах, хүнсэнд хэрэгцээлэх малын тоо, толгойг
нарийвчлан гаргах, малын гоц халдварт, халдварт өвчний эсрэг
дархлаажуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг хугацаанд нь
чанартай зохион байгуулах
- -Мэргэжлийн байгууллагуудтай
хамтран мал өвөлжилт, отор нүүдэл хийх ажлыг зохион байгуулан зураглалыг
ARG программд оруулахыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Онцгой комиссын
гишүүн О.Чимэдцэрэнд даалгажээ.
ДӨРӨВТ:
- -Хөдөө аж ахуйн салбарын
өвөлжилтийн бэлтгэл хангуулах нарийвчилсан төлөвлөгөө, зураглал гарган
хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж шаардлагатай арга хэмжээг тухай бүрд
нь шуурхай авч ажиллах, Хүнс хөдөө аж ахуй газарт мэдээлэх
- -Монгол улсын Засгийн газрын
2018 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан сумын өвс, тэжээлийн аюулгүйн
нөөцийг заасан хэмжээнд бүрдүүлж ажиллах, иргэдэд малчдын өвч, хадлан
бэлтгэх хадлангийн талбайг хуваарилан олгох ажлыг цаг алдалгүй зохион
байгуулах
- -Өөрийн аймгийн сумдад болон өөр
аймгийн нутагт өвөлжиж хаваржих отор нүүдэл хийх өрх, малын тоог
нарийвчлан гаргаж холбогдох газруудад гэрээ хэлцэл хийх
- -Мал, амьтны халдварт өвчнөөс
урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээ авах бэлэн
байдлын чадавхыг сайжруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах,
- -Аадар бороо үерийн улмаас
эвдэрсэн зам гүүрийг засварлах зардлын тооцоог гаргах, зам гүүр засварлах
ажилд орон нутгийн нөөц бололцоог дайчлан зохион байгуулахад мэргэжлийн
байгууллагад тусалж, хамтран ажиллах, ургац хураалтад шаардлагатай хүний
нөөцийн тооцоог гаргаж орон нутгийн иргэд болон оюутан залуусыг идэвхтэй
оролцуулахад анхаарч ажиллах
- - Нефть импортлогч болон
тээврийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжтэй хамтран ургац хураалтын ажлыг
сааталгүй явуулах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авах
- -Дайчлагдан ажиллаж байгаа
оюутан сурагч, цэргийн албан хаагчдын ажиллах нөхцөл байдлыг хангаж
ажиллахыг Сум багийн Засаг дарга нарт даалгажээ.
ТАВТ:
Инженерийн шугам
сүлжээний болон эрчим хүчний байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлын
гүйцэтгэлийг бүрэн хангуулах, болзошгүй аваар саатлын үед ажиллах хүч,
техникийн бэлэн байдлын хангуулж ажиллахыг аймгийн Захирагчийн албаны дарга,
Онцгой комиссын гишүүн Э.Равжаадэлгэрэх-т даалгажээ.
ЗУРГААД:
Албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг 2018 оны 10 дугаар сарын 29-ны дотор дүгнэн аймгийн Онцгой байдлын газарт ирүүлэхийг сум, багийн Засаг дарга, онцгой комиссын гишүүдэд үүрэг болгожээ. Мөн аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлтийг нэгтгэн дүгнэж 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргад танилцуулан хувийг Улсын онцгой комисст хүргүүлэхийг Онцгой байдлын газрын дарга, Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Г.Батбаярт даалгажээ.