Дархан сум, аймгийн гамшгаас хамгаалах Түлш эрчим хүчний албаны
хамтарсан команд штабын сургууль энэ сарын 08-16-ны өдрүүдэд явагдана. Үүний
хүрээнд өнөөдөр /2018.10.12/ дадлага ажлыг эхлүүлэн өнгөрсөн хавар 15 дугаар
багийн 9 дүгээр хэсэгт буусан шар усны үерийн улмаас үүссэн хүндрэлийг арилгах
ажиллагааг зохион байгуулж, үерээс хамгаалах 400м түр суваг татах ажлыг хийж
байна. Ажиллагаанд 11 техник хэрэгсэл, мэргэжлийн ангийн 140 гаруй бие
бүрэлдэхүүн хүрз бусад багаж зэвсэглэмжтэй оролцож байна. Ирэх оны улсын
төсвийн хөрөнгөөр хийгдэх үерийн хамгаалалтын далан, сувгийн ажлаас өмнө хаврын
шар усны үер буух эрсдэл өндөр байгаа тул ийнхүү урьдчилан сэргийлэх зорилгоор
үерийн хамгаалалтын түр сувагчлалыг байгуулж байгаа юм.