Сэлэнгэ аймгийн Сайхан
сумын нутаг Ширээ нурууны 3000 гаруй иргэдийг хотын төвтэй холбодог Хараа голын
135 метр урт төмөр бетонон гүүрийн засвар арчлалтын ажил энэ оны 05 дугаар сарын
15-наас эхэлсэн аж.
Энэхүү гүүр 1991 онд
ашиглалтад орсноос хойш өнөөдрийг хүртэл засвар шинэчлэлтийн ажил хийгдээгүйн
улмаас тулгуур баганууд бяцарч хүнд даацын тэрэг явах боломжгүй болжээ. Тиймээс
аймаг орон нутгийн удирдлагууд удаа дараа холбогдох яамны удирдлагуудад хүсэлт
тавьсны дагуу ийнхүү засварын ажлыг Зам, тээврийн хөгжлийн яамны санхүүжилтээр
“Эрдэнэт Суварга”ХХК гүйцэтгэж байна.