2018 онд Дархан сумын 4 дүгээр багт улс, аймаг,
орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар олон ажил хийгдсэн байна. Тухайлбал,
- 8, 9
дүгээр байрны урд талын авто машины замыг шинэчлэн
засварласан нь олон жил яригдаж иргэдийг бухимдуулж байсан тул иргэдийн талархалыг
хүлээсэн ажил боллоо.
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Т.Ганболдын хөрөнгө
оруулалтаар 4 дүгээр багийн 5, 6, 10, 14, 17 дугаар байруудад 12 ширхэг кодтой
хаалга хийгдлээ.
- Төмөр замын вокзалын ард байрлах 11 дүгээр
байрны урд хэсэгт авто машины зогсоол хийв.
- Хорооллын дундах авто замын нөхөөсний ажлууд хийгдэж 10, 11, 13, 17 дугаар
байруудаа хамрууллаа.
- Иргэдийн цэвэр аюулгүй орчинд амьдрах
нөхцлийг бүрдүүлж, хорооллын дунд 2 ширхэг зөөврийн чингэлэгэн хогийн сав нэмж
байрлуулсан байна.
- Энэ жилээс эхлэн 18-35 насны залуучуудын дунд “ 3х3” сагсан бөмбөгийн
тэмцээнийг Багийн Засаг даргын нэрэмжит болгон зохиосон бөгөөд цаашид уламжлал
болгохоор төлөвлөжээ.
- Төмөр замын вокзалын
дэргэд олон жил иргэд гар дээрээс наймаа хийсэн. Иймд аймаг, сумын ИТХ-ын
төлөөлөгч нар удаа дараа хүсэлт тавьсны үр дүнд энэ жил тус вокзалын дэргэд
хүнсний павилон барьж, 11 сарын сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр 60 хүний ажлын байр бий болно.