УБТЗ-ын Дархан Татах хэсгийн 70 жилийн ой угтсан 70 бүтээлч
ажлын хүрээнд “Бодь суварга”-т толгойг “Гэрэлт зам-Гэгээн суварга” цогцолбор
болгон хөгжүүлж Дарханчуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх Төмөр
замын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготой М62М-003
илчит тэрэгний хөшөөг байгуулах санаачилгыг Дархан депогийн 3 дугаар цувааны илчит тэрэгний машинч Ч.Мөнхбат гаргажээ. Тус
санаачилгыг Дархан татах хэсгийн нийт хамт олон цаашлаад Төмөр замын удирдлагууд,
Дархан-Уул аймгийн удирдлагууд дэмжин ажиллаж тус цогцолборыг бүтээн байгуулсан
билээ. Өнөөдөр /2018.10.12/ хотынхоо ойн өдрийг угтан тус цогцолбортоо нэг
ажилтан нэг мод тарих ажлыг зохион байгуулжээ. Дархан татах хэсэг нь нийт 545
ажилтантай бөгөөд 100 ширхэг шар хуайс, 445 ширхэг агч модыг тарьсан нь
нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилтнуудынхаа санаа санаачилгыг дэмжсэн
байгаль орчинд ээлтэй, эко орчин бүрдүүлсэн буянтай ажил болсон байна.