Дархан сумын 11 дүгээр баг BSB төвийн дэргэдэх уулзварын өргөтгөлийн ажил дуусжээ
2018 оны төсвийг 09 дүгээр сарын 17-нд тодотгож авто замын уулзварын өргөтгөл буюу Дархан сумын 11 дүгээр баг BSB төвийн дэргэдэх уулзварын өргөтгөлийн ажлыг “ОДНД” ХХК гүйцэтгэж өнөөдөр /2018.10.16/ замын хөдөлгөөнийг нээлээ. Энэхүү уулзварын зам нь өмнө нь 7 метр өргөнтэй байсан бол одоо 13 метрийн өргөнтэй зам болж байна. Ингэснээр зорчих хэсэг нэмэгдэж замын түгжрэл багасах давуу талтай.