Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН ХОТ БАЙГУУЛАГДСАНЫ 57 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2018-10-17

Эрхэм хүндэт Дарханчуудаа

 

Хотын бүтээн байгуулалтад хөдөлмөр бүтээлээ зориулсан ач буянтай анхдагчид, ахмадууд,  нутаг орноо  хөгжүүлэх ачааны хүндийг үүрч яваа өнөө үеийнхэн, хойч үеийг залгамжлагч залуучууд болон нийт иргэддээ аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа Дархан хот үүсэн байгуулагдсаны 57 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.  

Дархан хотын анхны суурийг “Бурхантын хөндий”-д 1961 оны 10 дугаар сарын 17-нд тавьж байсан тэр үеэс хойш Дарханчууд бид хамтдаа бүтээсэн 57 жилийг ардаа үдэж, түүхт ойн өдөртэйгээ золгож байна.

Та бүхний хичээл зүтгэл, төрөлх хотынхоо төлөө гэсэн сэтгэл зүрх, нөр их хөдөлмөрөөр богино хугацаанд сүндэрлэн боссон Дархан хот өнөөдөр эрчим хүчний хангамж, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ зэрэг нийгэм, соёлын салбарт их амжилт олж, Монгол улсдаа тэргүүлж, Та бид эрч хүчтэйгээр хөгжлийн төлөө хамтран ажиллаж байна. Аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн хугацаанд баримтлаж ажиллах Үндсэн чиглэл, Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан аймгийн хөгжил, ард иргэдийн ая тухтай ажиллаж амьдрахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлж байна.

Мөн  иргэн төвтэй төрийн үйлчилгээг эрхэмлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор иргэдийн санал хүсэлт, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай тулгамдсан асуудлуудыг улс орны хөгжлийн чиг хандлагатай уялдуулан шийдвэрлэж  байна.

             Хөгжил дэвшилд тулгуурласан шинэлэг, соёлтой үйлчилгээтэй, хотын соёл төлөвшсөн иргэнтэй ухаалаг  хотыг  хамтдаа бүтээхэд иргэд Та бүхний оролцоо, санал санаачилга,  хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон хэлэхийг хүсч байна.   

            Дархан хот хөгжиж дэвжсэн 57 жилийн бүтээлч үйлсийн он жилүүдээр Та бид бахархах учиртай.  Хот байгуулалтын нөр их хөдөлмөрч уламжлалыг өвлөн үргэлжлүүлж, ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтдаа ажиллаж,  урагшлан хөгжицгөөе.

            Төрөлх  хотынхоо хөгжлийн түүхийг бичилцэж буй хотын иргэд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй  ерөөлийг дахин дэвшүүлж, баярын мэнд хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%